Тавтай морил

Аав минь

19:01 , 2014-12-14 .. Холбоос
 Аав минь надад амлахдаа 
Харвасан одны хэлтэрхийг 
Дэнгийн гэрлээр асааж өгнө гэж 
Хав харанхуй шөнийг 
Гэгээн нараар гийгүүлж өгнөө гэж 
Бургастайн голд урсгасан нулимс бүрийг 
Буцааж урсгаад цуглуулж өгнө гэж 
Хүрэн сайрын минь чулуу болгоныг 
Өндөг шиг өөлөөд тоглуулна гэж
Үлгэрт гардаг гүнжтэй 
Өдөржин охиноо наадуулнаа гэж 
Солонгын цацрагаар дээс хийж 
Хайртай охиндоо бэлэглэнэ гэж 
Аав минь надад амладаг
Аав минь надад захихдаа 
Тахилтай уулсаас 
Чулуу битгий хөндөөрэй гэж 
Тамгатай төрийнхөө 
Тугийг бүү унагаарай гэж 
Унаган нутгийнхаа 
Усыг нь хүртэл гамнаарай гэж 
Унасан газрынхаа 
Шороог нь хүртэл хайрл...


Мэдэхэд илүүдэхгүй

21:22 , 2014-12-11 .. Холбоос
м отот Отрын бууцнаас буцаж харихад чинь 
Шувуудын жиргээнд сэтгэл үймэрч 
Очсон зүгийн чинь тэнгэрийг ширтэн 
Өндөрт  зогсон бараалсан юм 
Манан хөшиглөсөн уулсын дээгүүр 
Аяархан нүүдэллэх үүлсийг ширтээд
Манайхан уруу чи минь ирэж байх гэмээн 
Чинь зүгийн тэнгэрт харцаа тогтоож байсан 
Үрээр шингэрэх одод шиг 
Дурдатгал нимгэрэхээс эмээж 
Үлгэрийн нэгэн баатар болгож 
Чамайг үргэлж санадаг юм үүлсийн хачин нүүдлээр бодлоо дэлгэн  илтгэхэд 
Өнө холын чинь зүгийн тэнгэрийг ширтээд 
Уяран догдолж суудаг юм 
Чинь зүгийн тэнгэр цэлмэг нь аргагүй 
Цэвэр агаар нь цээжийг минь ариус...


Чи бол миний хувь тавилан

20:59 , 2014-12-11 .. Холбоос
 

Чамайг хайрласан нэгэн залуу
Эвгүй харц болхи алхаа
Гэнэн тэр бүсгүй тэнэг юм шиг
Өөр нэгэнрүү харах юм
Хаана нь зөрсөн юм бол
Товчоо буруу товчилсон мэт
Хүрэх аргагүй холджээ
Чи намайг өөрөөсөө түлхсээр
Чи үнэхээр муухай би энэдээ байсаар байна
Дахиад л чи зөрчихлөө зүрх минь уйлсаар
Дотор минь орших чи одоо үгүй болжээ
Энэ үнэн намайг гуниглуулах юм
Өнөөдөрч чамайг хүлээсээр
Хатуу хувь тавиланд минь намайг үлдээгээч
Би чамд хайртай гэх үгс намайг зовооно
Одоо би хэлж чадна намайг хараач
Бодлоос гарахгүй юм чи минь Би гэнэтхэн л бугуйн цагаа харсансан
Өөр газар байгаа атлаа хамт байгаа юм шиг Чи бол миний ху...



Чойном.P ( Охиндоо илгээх захидал )

22:35 , 2014-12-10 .. Холбоос

Хүн ер нь дэлхийн татах хуультай 
Хүч сорилцож хөл дээрээ босдог юм. 
Уул өөд авирч огторгуйд нисдэг юм. 
Унахдаа нөгөө л газартаа унадаг юм.

Газарт унаад зогсохгүй, газар доор 
Гарцаагүй ноёлох таталтын хуулиар 
Эцсийн эцэст нойрсдог юм алаг үр минь 
Эцгийн зүрхний алтан соронзон минь.

Төвөөс зугтах хүч болж аав чинь 
Төмөр тор уруу солир шиг орсон юм сан. 
Зүггүй цаг дуусч үр чамдаа татагдан 
Зүрхний минь үлдэц хэлбэлзэнхэн байна.

Өдийд миний охин том болоо биз ээ 
Өнгөрснийг шоглосон юм шиг, ирээдүйг зөгнөсөн юм шиг 
Өөр хүн ойлгохын эрхгүй зургуудын 
Өнгийн харандаагаар эрээлж суугаа биз ээ.

Аавынхаа шүлэ...



Чойном.P Үг

18:05 , 2014-12-10 .. Холбоос
 Хэн хүнтэй үг ярина гэдэг
Хэрэг дээрээ тулалдаан юм.
Халуун хүйтэн ямар ч зэвсгээс
Хатуу зөөлөн үг хүчтэй.

Үгээр хүнийг захирч болно
Үхүүлж ч болно сэхээж ч болно.
Шалдлуулж, инээлгэж, уйлуулж болно.
Шархлуулж бас эдгээж болно. Ярина гэдэг харин чанга дуугарахын нэр биш
Яруу уран илтгэхийн нэр биш
Гал шиг бадарч ус шиг урсгахын нэр биш
Гагцхүү зөв сэтгэж, зөв дуугарахын нэр.

Эсрэг талаа судлалгүйгээр
Эхэлж тулаанд ордоггүйн адил
Ярьж байгаа хүнээ мэдэлгүйгээр
Ямар үг түүнд тохируулах вэ.

Арслан заан шиг лут этгээдийг
Ангийн калибр шиг үгээр загатнуулах ч үгүй.
Танк эсэргүүцэх буу шиг хүчит үгээр бөмбөгдвөл
Тар...


Ээжийгээ эсэн мэндэд нь баярлуулаарай

13:10 , 2014-12-10 .. Холбоос
 Шинэ хорооллын 26-р байшингын дэргэдүүр өнгөрөх болгонд сэтгэл минь дандаа эмзэглэдэг юм. Энэ л байшингын 11-н давхарт ижий минь айлын хажууд амьдардаг байсан юм. Хаяа нэг очиход их л баяртай алгын чинээхэн өрөөнд нь аль дээр үед авсан жижигхэн ширээний 2 талд суучихаад уураг улаан цайгаа ууж, гангар гунгар хийн , 2 биенээ баясгадагсан. Очих болгонд чихэр өгнө, явах болохоор өвөрт хийнэ. За би ямар хүүхэд биш дээ гэхээр хүүхэд биш гэнэ шүү гэж өхөөрдөнө. Өнөөдөр ээж нь өөдтэй цай хоол ундтай ч байж чадсангүй миний охин маргааш гүйгээд ирээрэй гэнэ. Маргааш нь би завгүй болчихно. Чухам яагаад ...


Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Аав минь
Мэдэхэд илүүдэхгүй
Чи бол миний хувь тавилан
Чойном.P ( Охиндоо илгээх захидал )
Чойном.P Үг
Ээжийгээ эсэн мэндэд нь баярлуулаарай

Найзууд