Тавтай морил | |
Ээжийгээ эсэн мэндэд нь баярлуулаарай
13:10
,
2014-12-10
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Шинэ хорооллын 26-р байшингын дэргэдүүр өнгөрөх болгонд сэтгэл минь дандаа эмзэглэдэг юм. Энэ л байшингын 11-н давхарт ижий минь айлын хажууд амьдардаг байсан юм. Хаяа нэг очиход их л баяртай алгын чинээхэн өрөөнд нь аль дээр үед авсан жижигхэн ширээний 2 талд суучихаад уураг улаан цайгаа ууж, гангар гунгар хийн , 2 биенээ баясгадагсан. Очих болгонд чихэр өгнө, явах болохоор өвөрт хийнэ. За би ямар хүүхэд биш дээ гэхээр хүүхэд биш гэнэ шүү гэж өхөөрдөнө. Өнөөдөр ээж нь өөдтэй цай хоол ундтай ч байж чадсангүй миний охин маргааш гүйгээд ирээрэй гэнэ. Маргааш нь би завгүй болчихно. Чухам яагаад завгүй болчихдог байсан аа одоо бодоод бодоод олдоггүй юм. Зав гаргаад очитол цахилгаан шат нь ажилгүй байж таарвал яршигтай юм гэж буурал ижийгээ л буруутгана. Хэдхэн мөч хүлээхээс л залхуурна. Өнөөдөр муу ижий дээрээ очидог юмуу, за өнөөдөр очих албатай ч биш дараа л больё. Өнөөдөр муу ижий дээрээ очидог юмуу, маргааш больё доо. Ийм өдөр мөн ч олон тохиолдож байсан даа. Ингэж л би өндөр харшын дэргэдүүр ирээдүйрүүгээ яардаг зогсоол алгасдаг буухиа тэрэг шиг л өнгөрдөг байсан. Тэр болгонд хөөрхий миний ижий гараан гаргаж хийсэн цай хоолоо ахин дахин халаан хүний хөлийн чимээ чагнан хэзээ намайг ороод ирэх болов уу гэж хаалгаруугаа харж суудаг байсан даа гэж бодохоор зүрх минь шимширдэг юм. 11-н давхарын шатаар ганцхан амьсгаагаар гүйж гарсан намрын тэр түнэр харанхуй шөнийг би мартаагүй. Яаж ч мартах билээдээ. Шөнө дунд ирж намайг сэрээсэн тэр хүн ижийдээ очилгүй бол болохгүй нь гэдэг 3-хан үгийг ямар их түгшүүртэй хэлсэн гэж сананаа. Тэгтэл би 11-н давхарын шатаар ганцхан амьсгаагаар гүйж гарсан. Харамсалтай нь би үүрд хожимдсон байсан. Үүрд гээд бодоод үз л дээ. 11-н дахарын шатаар гарах тэнгэр минь даан ч амархан байсан. Ижий чинь холын одонд байна ирж уулз гэж хэлүүлжээ гэвэл би өнөөдөр одоо ч гэсэн холын оддын аянд зориход бэлэн байна. Гэвч бууралхан ижий минь тэнд байхгүй шүү дээ. Ээжийнхээ ач элбэрэлийг цагт нь ухаарах минь даан ч яав даа. Би ээжийгээ яах гэж тэгж гомдоож байв аа. Би ээжийгээ яах гэж тэгж ганцаардуулж байв аа. Би ээждээ яах хатуу үг тэгж хэлж байв аа. Хүний ижийд маргааш гэж байдаггүй юм билээ. Харин бид нарт маргааш, нөгөөдөр, нөгөөдрийн маргааш ч гэж байдаг юм. Ээжийнхээ ач элбэрэлийг цагт нь ухаараагүй үрийн тоо надаар дуусах болтугай. Буян заяагаа нададаа л гэж үлдээсэн бууралхан ижий минь охин чинь танаасаа хойш хайраар дутаж явна шүү дээ. ХАТАНБААТАРЫН ЗОХИОЛ Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 6 -р хуудас Нийт хуудасны тоо: 6 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдАав миньМэдэхэд илүүдэхгүй Чи бол миний хувь тавилан Чойном.P ( Охиндоо илгээх захидал ) Чойном.P Үг Ээжийгээ эсэн мэндэд нь баярлуулаарай Найзууд |